ГЕГ: ТУСГАЙ ҮҮРГИЙН ОНГОЦООР ИРЭХ ИРГЭДИЙН АНХААРАЛД

2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн УОК-ын хуралдаанаар тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирэх иргэдийн тусгаарлах ажиглалтын хугацааг 21 хоног болгон сунгасан тул гаалийн байгууллага тус иргэдийн ачааг мөн 21 хоног тусгаарлах болсныг мэдэгдье. Иймд зорчигчид шаардлагатай хэрэгцээний эд зүйлээ гар тээшиндээ авах, биеэс тусдаа ачаандаа түргэн муудах хүнс болон тусгай хэмд хадгалах эмийн зүйлс хийхгүй байхыг анхааруулж байна.

АЧАА ОЛГОХ ХУВААРЬ:

  • 2020.03.15-нд ирсэн ОМ-302 Сөүл-УБ онгоцны зорчигчийн ачааг 2020.03.30-ний өдөр;
  • 2020.03.16-нд ирсэн ОМ-136 Берлин-Москва-УБ онгоцны зорчигчийн ачааг 2020.03.31-ний өдөр;
  • 2020.03.16-нд ирсэн ОМ-502 Токио-УБ онгоцны зорчигчийн ачааг 2020.04.01-ний өдөр;
  • 2020.03.19-нд ирсэн ОМ-7162 Станбул-УБ онгоцны зорчигчийн ачааг 2020.04.02-ний өдрүүдэд тус тус ажлын цагаар олгоно.
  • Гаалийн ерөнхий газар