Шахмал түлшний хоёр дахь үйлдвэрийг Налайхад барина

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шахмал түлшний хоёр дахь үйлдвэрийг Налайх дүүрэгт барих чиглэлийг холбогдох хүмүүст үүрэгджээ. Хүчин чадлын хувьд өнөөдрийн үйлдвэртэй адил байх гэнэ. Налайх дүүрэгт шахмал түлшний үйлдвэрийг барьснаар 1500 ажлын байр бий болох аж.

Мөн Налайх дүүргийг сонгож барихаар болсон нь эл дүүргийн хувьд агаарын бохирдол нэлээд өндөр тул ийнхүү тус газрыг сонгожээ. Энэ хавар барилгын ажил нь эхэлж, ирэх өвөл ашиглалтад оруулах гэнэ. Агаарын бохирдлыг 50 хувь бууруулах зорилт тавьж байсан бол хоёр дахь үйлдвэр ашиглалтад оруулсанаар агаарын бохирдлыг 70-80 хувь бууруулах тооцоо гарчээ.

Одоогийн үйлдвэрт өдөрт 3000 тонн шахмал үйлдвэрлэж байгаа бол хоёр дахь үйлдвэр ашиглалтад орсоноор өдөрт 6000 тонн шахмал түлш үйлдвэрлэгдэх аж. Ингэснээр нийслэлчүүдийг нүүрсээр бүрэн хангах боломжтой гэнэ.

http://www.buzznews.mn/