Автобус өглөө 06:00-10:00, орой 17:00-21:00 цагийн хооронд үйлчилнэ

Нийслэлийн Онцгой комисс дөнгөж сая хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа. Тодруулбал хоёрдугаар сарын 27-ны 06:00 цагаас гуравдугаар сарын 3-ны 07:00 цаг хүртэлх хугацаанд нийтийн тээврийн хэрэгслийг тусгай хуваарьт шилжүүлж, төрийн албан хаагч, үйлдвэр, үйлчилгээний байгууллагын ажилтнуудад хүндрэл учруулахгүй байхыг үүрэг болгожээ. Автобус өглөө 06:00-10:00, орой 17:00-21:00 цагийн хооронд нийтийн тээвэр тусгай хуваарийн дагуу бүх чиглэлд үйлчилнэ.

Хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг бүрэн эхээр нь танилцуулбал, 

  • Улс хоорондын автозам зорчих хөдөлгөөнийг хязгаарлалтын хугацааг гуравдугаар сарын 3-ны өдрийг хүртэл сунгаж байгаатай холбогдуулан нийтийн тээврийн хуваарьт өөрчлөлт оруулах шийдвэрийг Улсын онцгой комисс гаргасан. Төрийн албан хаагч болон үйлдвэр үйлчилгээний газрын ажилчдад хүндрэл учруулахгүйгээр гуравдугаар сарын 3-ныг хүртэл нийтийн тээвэр өглөө, оройдоо ажил эхлэх тарах үед үйлчлэхээр болсон байна. Ингэснээр маргааш, нөгөөдөр нийтийн тээвэр өглөө, оройдоо хэвийн зорчиж, өдрийн цагаар хязгаарлагдмал хэмжээнд үйлчилж, гуравдугаар сарын 2-нд буюу ирэх долоо хоногийн Даваа гаригийн 08:00 цагаас хэвийн журмаар үйл ажиллагаагаа явуулахаар болж байна. Харин Бямба, Ням гаригт нийтийн тээвэр үйлчлэхгүй.
  • Баар, фитнесс, цанын бааз, иогийн клуб, караоке, саун, дэн буудал, сүм хийдийн үйл ажиллагаа,  амралтын газруудыг гуравдугаар сарын 30-ныг хүртэл хаана. Харин ресторан, кафенуудын ажиллах цагийг 22.00 цаг хүртэл болгож өөрчиллөө.
  • Япон, БНСУ-аас орж ирсэн монгол иргэдийг орж ирсэн боомт дээр нь 14 хоног тусгаарлах,
  • Төрийн албан хаагчдыг гадаад улс орон болон хөдөө орон нутаг руу албан томилолтоор зорчихыг хоёрдугаар сарын 27-ны өдрөөс гуравдугаар сарын 30-ны өдрийг дуустал хориглов.