Ерөнхий сайд Монгол Японы хооронд үйлдэж буй нислэгүүдийг цуцлах чиглэл өгчээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын Онцгой комиссын дарга буюу Шадар сайдад болон Зам, тээврийн хөгжлийн сайд, Эрүүл мэндийн сайд нарт үүрэг өглөө. Тодруулбал, уушигний шинэ төрлийн “коронавирус”-ээр халдварлагдаж буй Япон иргэдийн тоо өдөр бүр нэмэгдэж байгаа. Иймээс Монгол Японы хооронд үйлдэж буй нислэгүүдийг цуцлахаас гадна бусад арга хэмжээг цаг алдалгүй авах чиглэл өгсөн байна. 

Энэ асуудлыг Улсын Онцгой комисс хуралдаж, шийдвэрлэнэ.