Ерөнхий сайд Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийг чөлөөллөө

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн захирамж гарч, Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийг ажлаас нь чөлөөллөө.

Тодруулбал, Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан 30 настай Б энэ сарын 19-ний шөнө амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Талийгаач амиа алдахаасаа өмнө аймгийн Засаг даргын өрөөнд байсан гэх мэдээлэл бий. Нас барсан шалтгааныг цагдаагийн байгууллага шалгаж буй. Тэгвэл дээрх нөцөл байдалтай холбогдуулан Говь-Алтай аймгийн Засаг даргыг ажлаас нь чөлөөллөө. 

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ  сэтгүүлчдэд хэлэхдээ "Засаг даргын Тамгын газрын байранд архи, согтууруулах ундаа оруулсан нь тогтоогдсон. Энэ тухайгаа Засаг дарга В.Рэнцэндорж өөрөө мэдүүлж, Ёс зүйн хариуцлага хүлээхэд бэлэн" гэдгээ хэлсэн. Иймээс Ерөнхий сайдын захирамжаар Говь-Алтайн Засаг даргынг чөлөөлж байна. Харин хүн амины хэргийг шалгаж, урьдчилсан байдлаар тогтооход хамгийн багадаа 14 хоногийн хугацаа шаардлагатай гэдгийг Цагдаагийн байгууллагаас ЗГХЭГ-т мэдэгдсэн" гэсэн юм.