НӨАТ-ын сугалаа маргааш болно

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол энэ сарын 16-ний ням гарагт 19.15 цагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлнэ. Ингэснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн НӨАТ-ын сугалааны супер азтан 30 сая төгрөг хожино.