ЕТГ-ын дарга З.Энхболд ажлаа өгч, С.Эрдэнийн ахлах зөвлөхөөр ажиллахаар болжээ

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр ажлаа өгөхөөр болжээ. Тэрбээр дөнгөж сая энэ тухайгаа мэдээллээ. 

Тэрбээр "Миний ажлаа өгөх болсон шалтгааныг хэвлэлээр янз бүрийн мэдээлэл гарч байна. Зарим нь намайг Ерөнхийлөгчтэй муудалцсан гэж байна. Би хэнтэй ч санал зөрж ажлаа өгөөгүй. Би амиа бодмоор байна. Сонгууль гурван сарын дараа боллоо. Өмнөх сонгуулиар би намын дарга байсан учраас онгоцоор тойрч явсаар байгаад ялагдсан. Ерөнхийлөгч намайг сонгууль боллоо, ажлаа бод гэсэн. Би төрийн тэргүүнтэй муудалцаагүй. Мөн надад МАН-ынхан нэг нэвтрүүлгээс болж гомдсон юм шиг байгаа юм. Хүрэлсүх эд нар янз бүрийн зүйл ярьсан бололтой байсан" гэсэн юм. 

З.Энхболд даргын хэлснээр түүний албыг Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир авч байгаа бөгөөд маргааш ажилдаа орох юм байна.