Нийгмийн халамжийн дөрвөн үйлчилгээг И-баримт апп ашиглан авах боломжтой боллоо

Нийгмийн халамжийн дөрвөн үйлчилгээг И-баримт апп ашиглан авах боломжтой болжээ. Үүнд:
✅Насны хишиг
✅Алдарт эхийн тэтгэмж
✅Жирэмсний тэтгэмж
✅Цалинтай ээжийн мөнгийг заавал өөрийн биеэр банкинд очиж оочирлож, цаг хугацаа алдалгүйгээр иргэд өөрийн харилцах дансандаа авах боломжтой боллоо.

Та өөрийн бүртгэлээр ebarimt аппликейшнд нэвтрэн орж тэтгэмж авахыг зөвшөөрсөн ИЛГЭЭХ товчийг 2020 оны 02-р сарын 8-ны өдрөөс өмнө дарснаар таны ebarimt-д бүртгэлтэй дансанд халамжийн мөнгө олгогдоно. Хэрэв ИЛГЭЭХ товч гарч ирэхгүй бол ebarimt аппликейшнаа UPDATE хийгээрэй.