Махны үнэ 10 хувиар өсчээ

Махны дундаж үнэ                              

Өмнөх 7 хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 9745 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 11437 төгрөгийн үнэтэй байлаа. Үхрийн ястай махны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад 785 төгрөгөөр (7.4%), үхрийн цул махны үнэ 1271 төгрөгөөр (10.2%)-аар өсчээ. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хүчит шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 9500 төгрөг, Харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 14000 төгрөг байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 1058 төгрөгөөр (12.2%), харин хонины цул махны үнэ 1055 төгрөгөөр (12.1%)-аар нэмэгдсэн үзүүлэлттэй.  Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хүчит шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 8500 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 13000 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ  

Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1730-2500 төгрөг, 1-р зэргийнх 1100-1500 төгрөг, 2-р зэргийнх 800-1100 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1390-1470 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Хүчит шонхор”, “Баянзүрх”, “Барс” хүнсний захуудад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1400 төгрөг, 1-р зэргийн гурил 1200 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1200-1399 төгрөгийн үнэтэй байна. “Хүчит Шонхор”, “Хархорин”  хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1200 төгрөгөөр, харин “Номин” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1399 төгрөгөөр худалдаалж байна.

Хүнсний ногооны үнэ

Хүнсний ногооны хувьд монгол лууван 0.5 хувиар өсч 1544 төгрөг, байцай 0.5 хувиар өсч 1613 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

buzznews.mn