Ахмадуудыг тэтгэврээ авах гэж заавал банканд очиж дараалал үүсгэхгүй байхыг зөвлөлөө

Засгийн газраас 2020 оны хоёрдугаар сарын 1-нээс ахмад настнуудын тэтгэврийг нэмэх шийдвэр гаргасан. Тэгвэл өнөөдрөөс эхлэн ахмадуудын тэтгэврийг нэмэгдэлтэй нь олгож байгаа тухай Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээлэв.

Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны 500 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийг 30 мянга, 500 мянга болон түүнээс дээш төгрөгийн тэтгэврийг 25 мянган төгрөгөөр нэмж байгаа юм.

Шинэ коронавирусийн халдварт өвчин тархаж, ДЭМБ-аас онц байдал зарласантай холбогдуулан тэтгэврээ авах гэж заавал банканд очиж дараалал үүсгэхгүй байхыг зөвлөлөө.