МИАТ: Бээжин хот, Хонгконгийн зарим нислэг цуцлагдлаа

"МИАТ" ТӨХК нь Коронавирусийн дэгдэлттэй холбогдуулан Бээжин, Хонгконгын чиглэлийн зарим нислэгээ цуцлаад буй тухайгаа мэдээлээ. Тодруулбал, тус компани Бээжин хотын чиглэлд хоёрдугаар сард нийт 10 нислэг, Хонгконг хотын чиглэлд хоёр болон гуравдугаар сард нийт 8 нислэг цуцласан бөгөөд бусад нислэг хэвийн үргэлжилж байна. Бид нислэг цуцлагдсантай холбогдуулан 24 цагийн турш зохицуулалт хийж ажиллаж байна гэжээ.

НИСЛЭГ ЦУЦЛАГДСАН АЯЛЛУУД:

Бээжин хот: Хоёрдугаар сарын 3,5,7,9,11,12,14,17,19,29 өдрийн ОМ223\224

Хонгконг хот: Нэгдүгээр сарын 31, хоёрдугаар сарын 14-ний өдрийн ОМ297\298 болон хоёрдугаар сарын 3, 24, гуравдугаар сарын 2, 9, 16, 23-ны ОМ2971\2972 аяллууд