МАН-ын Хяналтын хороо УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг намаас хасах шийдвэр гаргажээ

Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан хэд хэдэн хэрэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Номтойрын бүрэн эрхийг түдгэлзүүлэх албан  бичгийг УИХ-ын даргад хэд хоногийн өмнө өргөн барьсан. Улмаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг Халдашгүй байдлын дэд хороо дэмжсэн бол өчигдөр Хууль зүй, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар эл асуудлыг хэлэлцээд түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн шийдвэр гаргасан юм. 

Тэгвэл МАН-ын Хяналтын хороо өнөөдөр хуралдаж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг намаас хасах шийдвэр гаргасан гэх мэдээлэл байна. 

МАН-ын Хяналтын хорооны даргаар Д.Батбаатар ажилладаг юм.