Д.Тогтохсүрэн: У.Хүрэлсүх дарга Н.Номтойбаярыг өөрөө өргөдлөө өгөөд шалгуулчих гэсэн

УИХ дахь МАН-ын бүлэг дөнгөж сая хуралдаж дууслаа. Хуралдаанаар Н.Номтойбаярыг гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах тухай прокурорын хүсэлтийг хэлэлцжээ.

Энэ тухай бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдэд товч мэдээлэл өгсөн бөгөөд тэрбээр “Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар хуралдлаа. Гэхдээ бүлгээс эцсийн шийдвэр гараагүй. УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дараа дахин хуралдаж, саналыг нь хэлэлцэнэ. Бүлгийн хуралд Н.Номтойбаяр гишүүн, Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нар орж, тайлбар өгсөн. МАН-ын дарга У.Хүрэлсүх хуралд оролцож Н.Номтойбаярыг өөрөө өргөдлөө өгөөд шалгуулчих гэсэн. Н.Номтойбаяр гишүүн бодож үзнэ гэдгээ илэрхийлсэн” гэсэн юм.