ЗГ: ГХ-ны дэд сайд Б.Батцэцэгийг Италид, БОАЖЯ-ны ТНБД асан Ц.Цэнгэлийг Болгарт суух Элчин сайдаар дэмжлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Тодруулбал, Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны 500 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулан 30 мянга, 500 мянга болон түүнээс дээш төгрөгийн тэтгэврийг 25 мянган төгрөгөөр нэмсэн. Тэгвэл Элчин сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэн дэмжжээ.

Үүнд:

  • Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгийг Италид,
  • Гадаад харилцааны яамны Европын газрын дэд захирал Б.Болормааг Францад,
  • ГХЯ-ны Америк, Ойрх Дорнод, Африкийн газрын дарга Д.Гансүхийг Чех улсад,
  • БОАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга асан Ц.Цэнгэлийг Болгарт,
  • ГХЯ-ны ХШҮДАГ-ын дарга Б.Баярсайханыг Беларусьт,
  • ҮАБЗ-ийн ахлах референт Ч.Баттөмөрийг Киргиз улсад,
  • Гадаад харилцааны яамны АОДАГ-ын дэд дарга Д.Ганболдыг Эмират улсад суух Элчин сайдаар томилохыг тус, тус дэмжсэн байна. Энэ шийдвэрээ Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжилсны дараа нь УИХ-аар оруулж батлуулах юм байна.