УИХ-ын гишүүн асан Г.Батхүү Төрийн ордонд харамсалтайгаар амиа алдсан хэрэгтэй холбогдуулан гэр бүлийнхэн өнөөдөр хэвлэлийнд хандаж зарим мэдээллийг өгсөн. Ингэхдээ талийгаачийн баруун нь хөхөрсөн байсан. Мөн дээрх хэргийг харсан гэрч бичлэг бий гэсэн хэмээн хэрэгтэй холбоотой зарим зургийг дэлгэсэн.

Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрийн твиттер хуудсаараа дамжуулан дээрх явдлын талаар твиттер хуудсаараа  "жиргэжээ". Тэрбээр "АПУ-гийн NTV ийм зохиол бичээд Ундрахжаргалант нь хэвлэлээр зохион байгуулалттай тараах гэж байгаа юм байна. Цагдаад шалгуулахаар өгнө. Баатархүү цагдаа хэргийн бодит үнэний талаар  мэдээлэл хийхийг шаардаж байна" гэжээ. 

Уг нь талийгаачийн ар гэрийнхэн мэдээлэл хийхдээ энэ хэргийг харсан гэрч бий гэснээс хэн нэгэн хүний нэрийг хэлээгүй. Тийм атал УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр яагаад ингэж сандрав, айсан хүнд аргал хөдлөнө гэгч нь болов уу хэмээсэн асуухад хүргэж байна. Нөгөө талаар Г.Батхүү агсны хэрэгт Н.Номтойбаяр гэрчээр мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 21.2 дугаар зүйл буюу худал мэдүүлэх гэх зүйл ангид заасны дагуу туслахын хамтаар яллагдагчаар татагдан шалгуулж байгаа. Магадгүй үүнээс үүдэн эрхэм гишүүн яаран сандран ийм зүйл бичсэн ч байж болох. 

Дашрамд мэдээлэхэд, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг өнгөрсөн долоо хоногт Улсын Ерөнхий прокурор БЖаргалсайхан УИХ-ын даргад тавиад байгаа бөгөөд дээрх асуудлыг Халдашгүй байдлын дэд хороогоор энэ долоо хоногт шийднэ гэсэн мэдээлэл бий юм.