НӨАТ: 10 сая төгрөгийн зургаан азтан тодров

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу өчигдөр буюу 2020 оны  01 дүгээр сарын 19-ны  өдөр явагдлаа. Энэ удаагийн тохиролд  2019 оны 12 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2020 оны 01 дүгээр сарын 18-ний 23 цаг 59 минутаас өмнө цахим татварын системд бүртгүүлсэн 29,340,384 баримт  хамрагдсанаас: 

  • 10 сая төгрөгийн 6
  • 5 сая төгрөгийн 25
  • 1 сая  төгрөгийн 232
  • 100 мянган төгрөгийн 2667
  • 30 мянган төгрөгийн  26378 баримт тохиролд таарч, нийт 29,308 иргэн азтан боллоо.

Үндсэн сугалааны дугаар 81695594. 

Супер азтан тодорсонгүй. Супер сугалааны дугаар 40218344