Элчин сайд А.Баттөрийг 30 хоног цагдан хорих шийдвэр гарлаа

Монгол Улсаас Франц улсад суугаа Элчин сайд А.Баттөрийг мөнгө угаасан гэх үндэслэлээр АТГ шалгаад багагүй хугацаа өнгөрч байгаа. Тодруулбал, түүнийг өнгөрсөн сард шалган улмаар хилийн хориг тавьсан бол өчигдөр АТГ-аас саатуулсан. Ингэхдээ түүнийг гэр бүлийнхээ гишүүдээрээ дамжуулан усан үзмийн талбайтай тансаг байр худалдан авч визний хураамжийн мөнгө "угаасан" байж болзошгүй гэж байсан.  Тэгвэл өнөөдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс А.Баттөрийг дахин гэмт хэрэг үйлдэх талаар үндэслэл бүхий баримт бүхий мэдээлэл байгаа гэх үндэслэлээр Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн саналыг үндэслэн нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.  

Түүнчлэн хэргийг мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд тодорхой саатал үүсгэж буйтай нь холбогдуулан, АТГ-аас Франц дахь Монгол Улсын элчин сайдын яаманд ажиллагаа явуулж байгаа тухай хэвлэлүүд мэдээлж байна.