2019 оны НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол энэ сарын 19-нд болно

НӨАТ-ын урамшууллын системийн 2019 оны сүүлчийн сугалааны тохирол нэгдүгээр сарын 19-нд “Боловсрол суваг" телевизээр орон даяар шууд цацагдана. Энэ удаагийн тохирлоор арванхоёрдугаар сарын 1-нээс 31-ний өдөр хүртэл худалдан авалт хийж, системд бүртгүүлсэн төлбөрийн баримтууд хамрагдах аж. Супер шагналын эзэн 60 сая төгрөг хожих юм.

Мөн 2020 онд НӨАТ-ын буцаан олголтыг жилд дөрвөн удаа буюу улирал бүрт олгохоор тус хуульд тусгасан. Өнгөрөгч 2019 оны НӨАТ-ын урамшууллыг 2020 оны нэгдүгээр улиралд багтаах олгоно хэмээн татварын байгууллагаас мэдээлжээ.