Татварын хөнгөлөлтөд хамрагдах иргэд ирэх сарын 15-аас өмнө дараах материалуудаа харьяа татварын албандаа өгнө үү

 Хувь хүний орлогын албан татварын /ХХОАТ/ хөнгөлөлт, буцаан олголтын материалыг энэ сарын 1-нээс авч эхэллээ. Анх удаа орон сууц худалдаж авсан болон сургалтын төлбөр төлсөн татвар төлөгчид энэ хөнгөлөлтөд хамрагддаг. 

Тухайлбал, орон сууц худалдаж авсан иргэн 3 сая хүртэлх төгрөгийн буцаан олголт авдаг. 2019 онд орон сууц худалдан авсан иргэд 2020 оны хоёрдугаар сарын 15-ны дотор бичиг баримт, тайлангаа бүрдүүлж харъяа дүүргийнхээ татварын газарт өгнө. Ингэхдээ орон сууц худалдан авсан болон сургалтын төлбөр төлсөн баримтыг ebarimt.mn-ээс хэвлэсэн байх шаардлагатай тул баримтаа заавал авахыг зөвлөлөө. 

Харин татварын шинэчилсэн хуулиар 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш орон сууц худалдан авсан иргэн 6 сая хүртэлх төгрөгийн эдлэлт авах боломжтой. Гэхдээ 6 сая хүртэлх төгрөгийн буцаан олголтыг 2021 онд олгоно гэдгийг анхаарах хэрэгтэй. Одоогийн татварын буцаан олголт нь 2019 онд орон сууц худалдан авсны буцаан олголт юм.

Оюутны сургалтын төлбөрийн хувьд төрсөн болон үрчилж авсан хүүхдийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлдэг байсан бол татварын шинэ хуулиар дагавар, асран хамгаалагчаар бүртгэгдсэн хүүхдийнхээ төлбөрөөс хөнгөлөлт эдлэх боломжтой болсныг Татварын ерөнхий газраас мэдээллээ.

Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх иргэд бүрдүүлэх баримтын жагсаалтыг хүргэж байна. Татварын хөнгөлөлтөд хамрагдах иргэд ирэх сарын 15-аас өмнө дараах материалуудаа харьяа татварын албандаа хүлээлгэн өгөх ёстой юм.