Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар тэтгэврийн зээл нэмж олгохыг зогсоолоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тэтгэврийн зээлийг тэглэх тухай шийдвэр гаргасныг шинэ оны босгон дээр мэдэгдсэн. Тэгвэл үүний дагуу Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн 2020 оны нэгдүгээр сарын 02-ны өдрийн тушаалаар энэ сарын 1-ний өдрөөс эхлэн тэтгэврийн зээл нэмж олгохыг зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг бүх арилжааны банкуудад мэдэгджээ.

Дашрамд мэдээлэхэд Монгол Улсын хэмжээнд 230 мянга гаруй ахмад тэтгэврийн зээл авсан гэх мэдээлэл бий. Нийтдээ 700 гаруй тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкнаас авсан. Ингэхдээ нийт тэтгэвэр авагчдын 91.8 хувь нь Хаан банк болон Төрийн банкаар үйлчлүүлдэг гэсэн судалгаа байдаг ажээ.