Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ сард 420 мянган төгрөг болж нэмэгдлээ

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны тогтоолоор 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 420 мянган төгрөг байхаар шинэчилсэн. Тодруулбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам,  Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо,  Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран  уг хэлэлцээрийг хийсэн бөгөөд энэ шийдвэр энэ оны нэгдүгээр сарын 1-нээс буюу өчигдрөөс мөрдөж эхэллээ. Ингэснээр нийгмийн даатгалын сарын доод шимтгэл 43,200 төгрөгөөс 60,900 төгрөг болж нэмэгдэж байна.