ХХЕГ-ЫН ДАРГААР БРИГАДЫН ГЕНЕРАЛ Ж.БЯМБАСҮРЭНГ ТОМИЛЛОО

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн 480 дугаар тогтоолоор Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, хошууч генерал Ц.Сэргэлэнг өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Мөн Засгийн газрын 2019 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн 486 дугаар тогтоолоор Хил хамгалаах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагчаар Тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, бригадын генерал Ж.Бямбасүрэн томилогдон үүрэгт ажлаа хүлээн авлаа.