ЗГ: Нэгдүгээр сарын 1-ний өдрөөс  төрийн албан хаагчдын цалинг найман хувиар нэмнэ

Засгийн газрын хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс төрийн албан хаагчдын цалинг найман хувиар нэмэх шийдвэр гаргалаа. Одоогоор төрийн албан хаагчдын дундаж цалин 900 мянган төгрөг аж. 

Түүнчлэн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай, эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах хөрөнгө оруулалт, нийтийн тээврийн шинэчлэл, түгжрэлийг бууруулах гэх зэрэг нийт  43 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.