Давж заалдах шатны шүүх Ц.Сандуй, А.Ганбаатар нарт оноосон ялыг хүчингүй болгож, прокурорт буцаалаа

Нийслэлийн МАН-ын дарга асан Ц.Сандуй, “Шинэ монгол хаад” группийн Ерөнхийлөгч А.Ганбаатар нарыг төрийн эрхийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан хэмээн буруутгаж, дөрвөн  жил хорих ял оноосон.

Дээрх шийдвэрийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан бөгөөд ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Тэгвэл өнөөдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүх Ц.Сандуй, А.Ганбаатар нарт анхан шатны шүүхээс оноосон дөрвөн жилийн ялыг хүчингүйд тооцож, хэргийг прокурорт буцаажээ. Харин таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлэх юм байна.