Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Хүүхэд Хамгааллын Явуулын Үйлчилгээг үзүүлдэг. Тэгвэл тус газраас "Хүүхэд Хамгааллын Явуулын Үйлчилгээ"-ний 12-р сарын эхний хагасын төлөвлөгөө, үйлчилгээний цэгийг гаргасныг хүргэж байна.

Та "Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ"-г авах хүсэлтэй бол 8603 6108 утсаар холбогдож болох юм байна.

Дашрамд мэдээлэхэд Хүүхэд хамгааллын урьдчилан сэргийлэх үйлчилгээг хөдөлгөөнт хэлбэрээр газар дээр нь шуурхай үзүүлэх, зөвлөн туслах зорилготой тус үйлчилгээ дараах 4 зорилгын хүрээнд ажилладаг. Үүнд:

Зорилт 1. Олон нийтийг мэдлэгжүүлэх
Зорилт 2. Үүрэг хүлээсэн мэргэжилтнүүдийг ажлын байранд нь чадавхжуулах
Зорилт 3. Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, холбон зуучлах
Зорилт 4. Эрсдэлт орчинг илрүүлэх