Сурагчид Иргэний андгай өргөв

Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар нь Монгол улс тунхагласан 95 жилийн ойн баярын энэ өдрөөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсэхийн ивээл дор Монголын Залуучуудын Холбооны санаачилгаар “Иргэний андгай өргөх ёслол”-ын үйл ажиллагааг 17 дахь удаагаа Төрийн ордны их танхимд зохион байгууллаа. Арга хэмжээнд энэ жил 16 нас хүрч байгаа, хувь хүний хөгжил, сурлага, нийгмийн идэвхи оролцоогоороо манлайлагч 850 шилдэг сурагчдыг оролцуулан зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээний зорилго нь Монгол Улсын иргэний үнэмлэх гардан авч байгаа шилдэг тэргүүний залуусыг “Иргэний Андгай” өргүүлэн, түүх, соёлоо дээдэлсэн, эх оронч үзэлтэй, үүрэг хариуцлагаа ухамсарласан иргэн болгон төлөвшүүлэхэд оршиж буй юм.