ТЭТГЭВРИЙН УРТ ХУГАЦААНЫ БУЮУ ХЭТИЙН ТООЦООЛОЛ ХИЙХ ПРОСТ ПРОГРАМЫН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Дэлхийн банкны Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл хамтран Дэлхийн банкны боловсруулсан тэтгэврийн шинэчлэлийн хувилбаруудыг боловсруулах зориулалт бүхий Prost программ дээр хэрхэн ажиллах талаарх чадавхижуулах сургалтыг энэ сарын 18-24-нд зохион байгууллаа.

Сургалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сангийн яам,  Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл,  Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтийн 20 ажилтан хамрагдлаа.  

Танхимын болон дадлагын хэлбэрээр зохион байгуулсан нийт 40 цагийн сургалтын хөтөлбөрт уг программыг хэрхэн суулгаж ажиллуулах, холбогдох мэдээллийг хэрхэн боловсруулж программд дуудах, сонгосон файлын үйлдлийг гүйцэтгэж үр дүн гаргах, гарсан үр дүнг хэрхэн тайлж унших зэрэг агуулга багтсан бөгөөд Дэлхийн банкны Прост программын мэргэжлийн багш Miglena Abels удирдсан. 

Энэ удаагийн сургалтыг Улаанбаатар хотод зохион байгуулсан нь илүү олон ажилтныг чадавхижуулах боломжтой байсан төдийгүй оролцогчид таван өдрийн сургалтын үр дүнд тэтгэврийн хэтийн тооцооллыг хэрхэн хийх, тэтгэврийн даатгалын өнөөгийн нөхцөл байдал хэтийн төлөвийг урьдчилан тооцоолоход туслах шинэ мэдлэг мэдээллийг авч чадсан байна.