Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар холбогдох байгууллагатай хамтран хүүхдийн эрхийн асуудлаар эссэ бичлэгийн уралдаан зохион байгууллаа

Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн харъяа Билиг дээд сургууль, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн боловсролын газар, Монголын Хуульчдын холбоо хамтран “Хүүхдийн эрхийн хамгаалал, түүний хөгжлийн чиг хандлага сэдэвт сэдэмж /эссэ/ бичлэгийн уралдааныг зохион байгууллаа.

Тус уралдаан нь дөрөв дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа бөгөөд нэгдүгээр шатанд 250 гаруй сэдэмж оролцож, өнөөдөр ийнхүү шилдэг 20 сурагч шалгарч, илтгэлээ танилцуулсан юм. 

Тэмцээний тэргүүн байранд Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын 62 дугаар сургуулийн 11а ангийн сурагч М.Намуунаа "Хүүхдийн эрхийн хамгаалал,түүний хөгжлийн чиг хандлага", дэд байранд Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн 11г ангийн сурагч Э.Цэцлэн "Хүүхдийн эрхийн хамгаалал,түүний хөгжлийн чиг хандлага", гутгаар байранд Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын 67 дугаар сургуулийн 12а ангиийн сурагч Х.Эрхэмбаяр "Хүүхдийн эрхийн хамгаалал, түүний хөгжлийн чиг хандлага", мөн гутгаар байранд Увс аймгийн Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн 12а ангиийн сурагч Б.Уянга нар шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.