"Эко Алтан Заамар" компанийн уурхайд өнгөрсөн гуравдугаар сард дөрвөн хүн осолдож амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Тэгвэл өнөөдөр дахин осол гарч, 26 настай залуу техникт дарагдаж амь насаа алджээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр ослын газар цагдаагийн албан хаагчид очин, хэргийн газрын үзлэг хийж байгаа аж. Осол өнөөдөр 14.00 цагийн орчимд гарсан бөгөөд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйгээс дээрх осол гарсан бололтой.

Осол гарсан хэсэг нь Туул голын баруун талд байрладаг тул Булган аймгийн Бүрэг Хангай сумын нутагт харьяалагддаг байна.