Арлааны Эрдэнэ-Очир сангийхан

Үүлэн сэвлэг намирсан тэр үдэш, энэ үдэштэй найрсаад
Үнэмшимгүй юмаа, энэ орчлонгийн ТУНГАЛАГ ТЭНГЭРИЙН ДОР..
.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Болор цомын эзэн, яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир агсны том хүү Э.Цагаан-Уул аавынхаа бүтээлийг эмхэтгэн "Тунгалаг тэнгэрийн дор" яруу найраг, дууны цомгийг хэвлүүлжээ.

Энэ тухайгаа хүү нь "Хүний сэтгэл догдлом сайхан хором мөч бүхнийг хайрламаар... Ямартай аавынхаа цомгийг хэвлэлээс аваад баяр хөөрөөр алхаж явна. Угтаа бол гурван цувралаар гарах цомог юм. Эхний "ТУНГАЛАГ ТЭНГЭРИЙН ДОР" яруу найраг, дууны яруу найргийн цомог маань утга зохиолд хайртай, элэгтэй хүн бүхний гар дээр хүрэх нь... Энэ сарын өнгөрсөн 15-нд аавынхөө төрсөн өдрөөр ямартай ч тэмдэглэлт өдрийг нь бичгийн олон ах нар, найз нөхөд, дүү нар, гэр бүлийнхэн, орон нутгийнхантай нь Аймгийн Төв номын санг нэрэмжит болгосон халуун баярыг тэмдэглэн өнгөрүүллээ... Үнэхээр их сэтгэл сэтгэл догдлож байна. Цаашид ч хийх арвин үйлс байна даа... Туслаж дэмжсэн бүх хүмүүсдээ маш их баярлалаа... Та бүхний минь үйлс өргөн байг ээ..." хэмээн бичжээ. 

Түүнчлэн цомгийг худалдан авахыг хүссэн хүмүүс 89115841 80812769 дугаарын утсанд холбогдож болох бөгөөд худалдаалагдах үнэ. 25000 төгрөг юм байна.