Маргааш 11.00-11.10 цагт нийслэлийн гол уулзваруудын замын хөдөлгөөнийг түр хаана

Он гарсаар 366 хүн автын ослоор амиа алдсан стиатистик мэдээлэл бий. Гэхдээ энэ тоо зөвхөн эхний есөн сарын үзүүлэлт.

Тээврийн цагдаагийн албаныхны хэлж байгаагаад өдөрт 1-2 хүн автын ослоор нас барж байдаг гэнэ. Энэ тоо жилээс жилд нэмэгдэж байгааг ч тэд онцлон тэмдэглэж байсан юм.

Энэ оны эхний найман сарын байдлаар зам тээврийн ослоос үүдэлтэй нас баралтыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 18.2 хувиар өсчээ. Хэн нэг жолоочийн хайхрамжгүй, хариуцлагагүй байдлаас болж зөвхөн энэ он гарсаар 53 бяцхан зүрх зогсч, 53 гэр бүл энэлж үлдсэн гэдгийг ч тодотгох нь зүйтэй биз.

Иймээс Тээврийн цагдаагийн албанаа жил бүрийн арваннэгдүгээр сарын 29-ний өдрийг зам тээврийн аюул, осолгүй “Хичээх өдөр” болгон зарласан. Хичээх өдрөөр 11.00-11.10 цагт нийслэлийн гол уулзваруудын замын хөдөлгөөнийг түр хааж, түргэн тусламж, цагдаа, онцгой байдлын аврагчид уулзваруудад төлөвлөсөн арга хэмжээгээ хийх юм.
Мөн ослоор нас барсан иргэдэд хүндэтгэл үзүүлэх аж.