ҮХЦ: Д.Одбаярыг ҮХЦ-ийн даргаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна

Үндсэн хуулийн Цэцийн нийт гишүүдийн  хуралдаан яг одоо болж байна. Хуралдаанаар ҮХЦ-ийн дарга Д.Одбаярын Цэцийн даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөр гаргасан хүсэлтийг нь хэлэлцэж байгаа юм. Хуралдааныг Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг үндэслэн Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Н.Чинбат даргалж байгаа аж.

Хуралдаанд Д.Одбаяр өөрийн биеэр оролцож байгаа бөгөөд түүнийг ҮХЦ-ийн даргаас чөлөөлсөн ч тэрбээр Цэцийн гишүүн хэвээрээ үлдэнэ. Учир нь хуулиараа түүнийг гишүүнээс чөлөөлөх эсэх нь УИХ-ын шийдэх ёстой асуудал бөгөөд түүнийг анх ҮХЦ-д санал болгосон субъект нь УИХ юм.