ЧУУЛГАН: СЗХ-НЫ ДАРГА С.ДАВААСҮРЭН, МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАЯРТСАЙХАН НАРЫГ ЧӨЛӨӨЛЛӨӨ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хороо болон Монголбанкны ерөнхийлөгчийг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэх хуваарьтай байсан.

Тэгвэл чуулганы хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Энэ асуудалтай холбогдуулан гишүүд өмнө нь асуулт асууж, үг хэлж дууссанаар Санхүүгийн зохицуулах хорооны даргыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлье гэсэн горимын саналаар санал хураалт явуулахад гишүүдийн 60.5 хув  нь дэмжлээ. Ингэснээр Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдлөө.

Мөн Монголбанкны Ерөнхийлөгчийг албан тушаалаас нь чөлөөлөх тухай асуудлын хэлэлцээд түүнийг  мөн гишүүдийн олонхиийн саналаар чөлөөллөө. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан  өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ даваа гарагт УИХ-ын даргад өгсөн юм.