Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ

Монгол Улсыг FATF саарал жагсаалтад оруулснаас Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарт хариуцлага тооцох ёстой хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн. Тиймээс ч саарал жагсаалтаар хаалттай сонсгол хийхээр Эдийн засгийн байнгын хороон дээр яригдаж, хариуцлага тооцох асуудлыг УИХ-аар хэлэлцэхээр болсон билээ..

Гэвч УИХ-ын чуулганы хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарт хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэхээр товлосон ч УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авснаар өнөөдрийг хүртэл энэ асуудал хэрхэх нь тодорхойгүй байгаа. МАН-ын гишүүдийн зүгээс Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнг чөлөөлөхийг дэмжиж байгаа бол Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг чөлөөлөх эсэх асуудад дээр хоёр хуваагдаад байгаа. Тиймээс ч МАН-ын бүлгийн гишүүд хоёр хуваагдсан учраас бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тав хоногийн завсарлага авсан.

Тэгвэл Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан өчигдөр УИХ-ын даргад өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн гэх яриа байна. 

http://www.buzznews.mn/