Гавьяат хуульч Б.Сарантуяа, УДШ-ийн шүүгч Ц.Зориг нарыг ажлаас нь чөлөөлжээ

Арваннэгдүгээр сарын 19-ний өдөр буюу өчигдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн ерөнхий зөвлөхөөр ажиллаж байсан гавьяат хуульч Б.Сарантуяаг албан тушаалаас нь чөлөөлжээ. Хуульч Б.Сарантуяа нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаад бүрэн эрх нь 2016 оны арванхоёрдугаар сарын 27-нд дуусгавар болсон. Тус зөвлөлийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн ерөнхий зөвлөхөөр ажиллаж байсан юм. Мөн сүүлийн тэрбээр хүүгийнхээ хамт Салхитын мөнгөний ордын хэргээр шалгуулж байгаа юм.  

Түүнчлэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Зоригийг албан тушаалаас нь чөлөөлөх саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлсэн. Ингэхдээ УДШ-ийн шүүгч Ц.Зориг тэтгэвэрийн насан хүрсэн гэж байсан. Ттэгвэл  Ерөнхийлөгч энэ асуудлыг шийдвэрлэж, түүнийг энэ сарын 14-нд чөлөөлжээ. 

Дашрамд мэдээлэхэд  Шүүхийн ерөнхий зөвлөл шинэ удирдлагатай болсонтой холбогдуулан шүүх засаглалыг бэхжүүлэх, тэтгэврийн насанд хүрсэн шүүгчдийг чөлөөлөх ажлыг эхлүүлжээ.