ҮХЦ-ийн дарга албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ

Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр БНСУ-д зорчихдоо ёс зүйгүй үйлдэл гаргасан. Улмаар түүнийг тус улсын хуулийн байгууллагынхан шалгаж, 10 хоног хилээр гаргахгүй хориг тавин мөнгөн торгууль ногдуулсан бөгөөд тэрбээр энэ сарын 14-нд эх орондоо ирсэн юм.

Түүнийг ирсэн даруйд ёс зүйн хариуцлага хүлээн албан тушаалаасаа огцор гэсэн шаардлагыг Цэцийн гиишүүд тавихад өөрийгөө буруугүй хэмээн хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн мэдээлэл гарсан. Мөн өнөөдөр мэдээлэл хийнэ гэж байсан. Тэгвэл  Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Цэцийн нийт гишүүдийн бүрэлдэхүүнд гаргасан тухай мэдээлж эхэллээ. Мөн түүний хүсэлтийг хэлэлцэх Үндсэн хуулийн Цэцийн нийт гишүүдийн хуралдааныг энэ баасан гараг буюу 2019 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 11.00 цагт хэлэлцэхээр товложээ. Түүнийг чөлөөлөх эсэхийг Цэцийн нийт гишүүдийн хуралдаанаар эцэслэх юм.