ҮХЦ-ийн дарга ирэх даваа гарагт мэдээлэл хийнэ

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр өнөөдөр эх орондоо иржээ. Энэ талаар Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч "Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр өнөөдөр буюу 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр МИАТ компанийн онгоцоор Улаанбаатар хотод буцаж ирлээ. Тэрбээр, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр, даваа гарагт  сэтгүүлчдэд зориулж хэвлэлийн бага хурал  хийнэ" гэв.