Инчеон хотын прокуророос  ҮХЦ-ийн даргад 7 сая воны торгууль төлөх шийтгэл оноожээ

ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр онгоцны үйлчилэгч эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр тус улсын хуулийн байгууллагад шалгуулж буй. Тэгвэл БНСУ-ын Инчеон хотын прокуророос өнөөдөр түүнд 7 сая воны торгууль төлөх шийтгэл оноожээ.

Инчеон хотын Цагдаагийн газрын Гадаад харилцаа хариуцсан ажилтны өгсөн мэдээллээр "Д.Одбаярын хэргийг тус улсын Нисэхийн аюулгүй байдлын тухай хуулийг үндэслэн шийдвэрлэсэн. Бусад ижил төстэй хэргүүдийн жишгээр торгуулийн арга хэмжээ авсан" гэснийг YONHAP, CHOSUN зэрэг хэвлэл мэдээллийн агентлагууд мэдээлсэн байна.