О.ГҮНДЭГМАА ДОЛОО ДАХЬ ОЛИМПДОО ЦЭЦ СОРИНО

“Бээжин-2008” олимпийн наадмын мөнгө, ДАШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа Катарын нийслэл Дохад болж буй Азийн аварга шалгаруулах тэмцээний 25 метрийн спорт гар бууны төрөлд урьдчилсан буудлагад 587 оноогоор дөрөвдүгээр байрт шигшээд шалгарснаар “Токио-2020” олимпийн наадмын эрх авлаа. Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа ийнхүү “Атланта-1996”, “Сидней-2000”, “Афин-2004”, ”Бээжин-2008”, “Лондон-2012”, “Рио -2016”, “Токио-2020” гээд долоо дахь олимпдоо цэц мэргэнээ сорихоор болж байна. Энэ нь Монголын буудлагын тамирчдын олимпийн дөрөв дэх эрх болсон бөгөөд түүнээс өмнө ОУХМ Э.Даваахүү, Ц.Анударь, О.Есүгэн эрхээ халааслаад байсан юм. Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн спорт гар бууны 25 м-ийн дасгалын финалд энэ цаг мөчид болж байна.