Н.ТЭГШБАЯР: “Урт хугацааны шийдэл” төсөл нь экологид ээлтэй, агаарын бохирдолгүй, эрүүл аюулгүй орчинг бий болгоно

Дэлхий нийт хөгжихийн хэрээр аюулгүй, цэвэр эрчим хүчний дэд бүтцийг бий болгох шаардлага зайлшгүй тулгарч буй. Тэгвэл "Европагрид Монголын хийн сүлжээ" (MGN) ХХК нь Улаанбаатар хот болон нийслэлийн захын дүүргүүдэд байгалийн хий түгээх сүлжээний шинэ төслийг хэрэгжүүлэхээр болжээ. “Урт хугацааны шийдэл” нэртэй энэхүү төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотыг агаарын бохирдлоос бүрэн ангижруулахаас гадна орон нутгийн бизнесүүд болон айл өрхүүдийг аюулгүй, үр ашигтай, өртөг багатай халаалт болон эрчим хүчний эх үүсвэрээр хангах цаашлаад эрчим хүчний тогтвортой сүлжээг бий болгон эдийн засгийг сайжруулах зэрэг чухал ач холбогдолтой аж.

Энэ тухай “Европагрид Монголын Хийн Сүлжээ” компанийн Зөвлөх, ТУЗ-ийн гишүүн Н.Тэгшбаяр "Нийслэл болон томоохон суурин газруудын айл өрх, хэрэглэгч бүрийг халуун хүйтэн усаа крантнаас авдаг шиг тийм хүртээмжтэй хийн ( gas) дэд бүтцийг бий болгоно. Үүний тулд алсын хараатай томоохон төсөл хөтөлбөрүүд нутагшуулахаар ажиллаж байна. Одоогоор эхний төслийн шууд хөрөнгө оруулалт л гэхэд 200 сая доллар. Гэхдээ хэрэглэгчийн боловсролыг дээшлүүлэх, хийг ( Gas) аюулгүй ашиглах дадал хэвшүүлэх нь энэ төслийг "амин сүнс" нь.  Хамгиийн чухал нь төсөл хэрэгжсэнээр байгаль экологид ээлтэй, агаарын бохирдолгүй, эрүүл аюулгүй орчин бий болгох учиртай. Иргэдээ мэдээлэл өгөхөд Европагрид нь эрчим хүчний сүлжээний төсөл болон эрчим хүчний интернет сүлжээний технологийг хөгжүүлэх чиглэлээр мэргэшсэн эрчим хүчний дэд бүтцийн мэргэшсэн хөгжүүлэгч. Их Британийн Лондон хотод төвтэй энэ компани нь орчин үеийн технологийг ашиглан улс орнууд болон тивүүдийг хооронд нь холбосон хил дамнасан эрчим хүчний тогтолцоог нэгтгэх төслийг хөгжүүлдэг. Уг төслийн хүрээнд Европагрид Монголын хийн сүлжээг тусгайлан байгуулсан юм" хэмээсэн.

Мөн энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд 2018 оны нэгдүгээр сараас эхлэн зах зээлийн судалгаа хийсэн бөгөөд энэ тухай Европагрид болон MGN-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Рори О’Нейл "Монголын хийн сүлжээ төсөл нь бидний зүгээс ойрын жилүүдэд Монголд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй аюулгүй, цэвэр эрчим хүчний дэд бүтцийг бий болгох төслүүдээс анхных нь. Ирээдүйг урьдчилан таамаглах хамгийн сайн арга бол зориг шулуудан, түүнийг бүтээх явдал" хэмээн тодотгосон.  

Дашрамд мэдээлэхэд Улаанбаатар хотын иргэд болон ирээдүй хойч үеийнхэнд зориулж орчин үеийн хийн хоолойн сүлжээг бий болгоход хөрөнгө оруулж, хөгжүүлэх, нийслэл хотын хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй агаарын бохирдлыг үлэмж хэмжээгээр, хурдацтай бууруулах, үр ашигтай, найдвартай, аюулгүй сүлжээгээр дамжуулан айл өрх, бизнесүүдийг цэвэр шатах хийгээр хангах, мөн хоол хийх болон халаалтад нүүрсийг эрчим хүчний анхдагч эх үүсвэр болгон ашигладгийг болиулж, хүн бүрийн худалдан авах чадварт нийцсэн эрчим хүчээр хангах нь тус компанийн гол зорилго аж. Мөн “Урт хугацааны шийдэл” төслийн манай улсад амжилттай хэрэгжүүлснээр дараах үр дүнд хүрэх зорилготой юм байна. Үүнд: 

  • Дэд бүтэц ашиглан хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах.
  • Цэвэр шатах байгалийн хийн ашиг тусыг хүртэх боломжоор илүү олон хүнийг богино хугацаанд хангах.
  • Эрчим хүчний салбар дахь хамгийн дэвшилтэт технологийг ашиглан, илүү өргөн хэмжээний инновацийг тус салбарт бий болгох.
  • Хэрэглэгчдэд зориулан хямд үнээр хий нийлүүлэх.
  • Тогтвортой өсөлт, хөдөлмөр эрхлэлтийг хөгжүүлэхгэсэн ач холбогдолтой юм.

Түүнчлэн энэ төслийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг:

И-мэйл хаяг: [email protected]

Норовын Тэгшбаяр - Европагрид MGN – Зөвлөх ТУЗ-ын гишүүн +976 99119597, +44 (0)20 8144 4140

Цахим хуудас: www.europagrid.com www.mgn.mn хуудсаас авч болно.