Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр БНСУ-ын хуулийн байгууллагад байцаалт өгч байна

Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр өнгөрсөн сарын 31-ний өдөр  Улаанбаатар-Сөүл чиглэлийн "KAL"-ийн онгоцоор үйлчлүүлж байхдаа онгоцны үйлчлэгчийн биед зүй бусаар халдсан, бэлгийн дарамт учруулсан гэх хэрэгт холбогдсон тухай тус улсын хэвлэлүүд анх мэдээлсэн.

Тодруулбал, Д.Одбаяр  нь Индонезид болох “Олон улсын Цэцийн гишүүдийн хурал”-д оролцохоор явах үед онгоцны үйлчлэгчийн биед хүрсэн. Мөн түүнтэй хамт зорчиж явсан 42 настай А нь өөр нэг үйлчлэгч бүсгүйн мөрөөр тэвэрч, бэлгийн дарамт учруулсан гэж тус улсын хэвлэлүүд мэдээлээд байгаа юм.

Тэгвэл өнөөдөр тус улсын  хэвлэлүүд Д.Одбаярыг арга хэмжээндээ оролцоод буцахдаа Сөүлд газардаж, Инчеон хотын цагдаагийн газрын мөрдөн байцаах хэлтэст очин 7 цаг гаруй хугацаанд мэдүүлэг өгч байгаа хэмээн мэдээлж эхэллээ. Мөн зарим хэвлэлүүд Цэцийн дарга Д.Одбаяр тухайн өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн  нь батлагдсан гэж байна. Харин ҮХЦ-и йн хэвлэл мэдээллийн албанаас дээрх мэдээллийг үгүйсгэж "Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр өөрөө үйлчлэгчийн биед хүрээгүй. Харин тухайн онгоцонд суусан манай улсын иргэн ийм үйлдэл гаргасан, түүнийг нь өмөөрсөн" гэсэн тайлбар өгсөөр байгаа юм.