ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ  ӨӨРЧЛӨЛТ: НУТГИЙН УДИРДЛАГАТАЙ ХОЛБООТОЙ НЭМЭЛТ,ӨӨРЧЛӨЛТ

IV.НУТГИЙН УДИРДЛАГАТАЙ ХОЛБООТОЙ НЭМЭЛТ,ӨӨРЧЛӨЛТ

Нэг.Хотын эрх зүйн үндсийг тодорхой болгох:

57.2.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын, түүнчлэн тосгоны өөрийн удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.

Хот, тосгонд засаг захиргаа, нутаг     дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлэх асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ.

Хоёр:Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх:

57.3.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан, тухайн нутгийн иргэдийн саналыг үндэслэн Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ.