Ц.Сандуй, А.Ганбаатар нарт 4 жилийн хорих ял оноолоо

НИТХ-ын дарга асан Ц.Сандуй нарт холбогдох шүүх хурал өнөөдөр болж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тэдэнд 4 жилийн хорих ял оноолоо.

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг төрийн эрх мэдлийг хууль бусаар авахаар хуйвалдаан зохион байгуулсан гэх үндэслэлээр буруутгасан бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдээд байсан юм. Тэгвэл тус дүүргийн шүүх дөнгөж саяхан дээрх шийдвэрийг гаргажээ. Мөн энэ хэргийн шүүх хуралд тэдний боловсруулсан 60 тэрбумын схемийг боловсруулсан гэх Г.Доржзодов гэрчээр оролцсон байна.