ТЕГ болон ЦЕГ-ынхан 500 гаруй хятад иргэнийг яг одоо саатуулан шалгаж байна

Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрынхан яг одоо БНХАУ-ын 500 иргэнийг саатуулан шалгаж байна. Энэ тухай мэдээллийг анх Зариг.мн сайтынхан олон нийтэд түгээсэн бөгөөд "БНХАУ-ын 500 иргэнийг гурван зочид буудлаас нэгэн зэрэг саатуулж байна. Дээрх Хятад иргэд нь монгол сим бүхий үүрэн холбооны 10 мянга орчим дугаар, өндөр хүчин чадалтай 1000 орчим компьютерийг хэрэглэж байсан" гэдгийг онцолж байна. Мөн эдгээр иргэдийн зарим нь Монгол Улсад түр оршин суух зөвшөөрөлтэй байсан гэжээ.  

Мөн Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаныхан энэ талаар "Тагнуулын болон Цагдаагийн Ерөнхий газрууд ажиллаж байна.
Засгийн газар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үүрэгтэй. Энэ хүрээнд..." гээд дээрх зургуудыг цахим хуудасдаа нийтэлсэн байгаа юм.

Түүнчлэн баривчлах ажиллагаа явуулж байгаа газар Монгол иргэд олноор цуглаж, өөр өөрсдийн цахим  хуудсаараа шууд дамжуулалт хийн мэдээллийг хүргэсээр байна.