ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ: Нам, түүний санхүүжилт, үйл ажиллагааны зарчмыг тодорхойлох

Арван нэг. Нам, түүний санхүүжилт, үйл ажиллагааны зарчмыг тодорхойлох:

        Арван ес1дүгээр зүйл

191.1.Нам Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 10-т заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллана.

 191.2.Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна.

 191.3.Намын дотоод зохион байгуулалт ардчилсан зарчимд нийцсэн, хөрөнгө, орлогын эх үүсвэр, зарцуулалт нь нийтэд ил тод байна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, санхүүжилт, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөлийг хуулиар тогтооно.