Нийслэлийн зам талбайг 32 жил цэвэрлэсэн Д.Баянжаргал, бохирын шугамын засварчин У.Эрдэнэтуяа нарыг Үйлчилгээний Гавьяат ажилтан цолоор шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж салбартаа үр бүтээлтэй ажилласан зарим иргэнийг шагналаа. Тодруулбал, Нийслэлийнхээ зам талбайг 32 жил цэвэрлэсэн зам талбайн мастер Д.Баянжаргал, 1982 оноос хойш иргэдэдээ нийтийн тээврээр аваар осолгүй үйлчилсэн 1 дүгээр баазын автобусны жолооч Э.Очирхуяг, машинист Ж.Сүхбаатар, жолооч Д.Шаравдорж,Ус сувгийн удирдах газрын бохирын шугамын засварчин У.Эрдэнэтуяа нарыг Үйлчилгээний Гавьяат ажилтан цол шагналаар шагналаа. Түүнчлэн тагтнаас унах гэж байсан гурван настай хүүг авхаалж самбаа гарган амийг нь аварсан БГД-ийн иргэн Л.Отгонбаярыг шударга журам медалиар шагналаа.