Шүүгч, шүүхээсээ татгалзсан З.Баянсэлэнгийг цагдан хорьжээ

УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгийг Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж "Бэрэн групп" ХХК-ийн барьсан "Хангай" хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч, улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй үндэслэлээр хуулийн байгууллагынхан шалгаад багагүй хугацаа өнгөрч буй.

 Өнөөдөр л гэхэд УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийн  шүүх хурал болох байсан. Гэвч З.Баянсэлэнгийг цагдан хорих 461 дүгээр ангид руу аваад явсан тухай эх сурвалжууд мэдээлж эхэллээ. 

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар түүнийг цагдан хорих үндэслэл нь шүүх бүрэлдэхүүнээс татгазсанаас үүдэлтэй аж. Тодруулбал, тэрбээр өнөөдөр болсон шүүх хурлын үеэр шүүгч, шүүхээсээ татгалзсан байна. Ингэхдээ, СХД-ийн шүүхээр хэргээ шийдвэрлүүлэхгүй. Харин Чингэлтэй дүүргийн шүүхээр хэргээ шийдвэрлүүлнэ хэмээн ерөнхий шүүгчээсээ татгалзжээ. Тэрбээр өмнөх шүүх хурлын үеэр анхан шатны шүүхээс мөн татгалзаж байсан бөгөөд энэ удаад мөн л татгалзсан тул шүүхийн байгууллагад хүндрэл учруулсан хэмээн цагдан хорих арга хэмжээ авчээ. Шүүхээс түүнийг дараагийн шүүх хурал хүртэл цагдан хорих шийдвэрийг гаргасан аж.