Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн арга хэмжээний хөтөлбөрийг танилцуулж байна

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойг угтан Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Улаанбаатар хотын 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх бүтээлч ажлын төлөвлөгөө” боловсруулан нэг жилийн хугацаанд олон үр дүнтэй ажлыг хийж хэрэгжүүлсэн билээ. Ингэхдээ “Бүтээн байгуулалт, тохижилт, үйлчилгээ”, “Нийгэм, спорт, соёл урлагийн арга хэмжээ”, “Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, хүндэтгэлийн арга хэмжээ” гэсэн үндсэн гурван чиглэлээр зохион байгуулж ажилласан байна.

Мөн Бүтээлч ажлын төлөвлөгөөний хүрээнд хотын хөгжлийн бодлого тодорхойлох, хэрэгжүүлэх чиглэлээр Улаанбаатар хоттой ах, дүү болон найрамдалт харилцаатай хотуудтай хамтран “Ulaanbaatar International Day 2019”  арга хэмжээ, Нийслэл хотын  нүүдлэн суурьшиж байсан газруудад босгосон гэрэлт хөшөөг сэргээн засварлах “Хүрээ нүүдэл” аялал, “Богдын хүрээнээс орчин үеийн Улаанбаатар хүртэл”, “Улаанбаатарын нэг өдөр” сэдэвт хотын түүхийн уран зураг, гэрэл зургийн үзэсгэлэнг зохион байгуулах зэрэг хэд хэдэн томоохон бүтээлч ажлуудыг ойн хүрээнд хэрэгжүүлж байна.

Түүнчлэн “Залуусын хот” хөтөлбөрийг хэрэгжүүлж хотын соёлыг төлөвшүүлэх, залуусын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хорь гаруй “Бүтээлч хот” хөтөлбөрийг хэрэгжүүлж бизнесийн орчинг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг идэвхжүүлэх чиглэлээр олон арван бүтээлч ажил, арга хэмжээг зохион байгуулаад байна.

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойн хүрээнд 10 дугаар сарын 21-29-ний өдрүүдэд НЗДТГ, түүний харьяа агентлагуудаас зохион байгуулах ёслол хүндэтгэлийн болон бусад  арга хэмжээнүүдийн  хөтөлбөрийг Нийслэлчүүддээ танилцуулж байна.

“БҮТЭЭЛЧ 380” ОЙН ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР

№  Арга хэмжээ                                                                              Хэзээ                                            Хаана

1. “Их нүүдэл” өсвөрийн шатарчдын тэмцээн                   10-р сарын  01-28                  Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиуд

2. “Улаанбаатарын нэг өдөр” гэрэл зургийн үзэсгэлэн     10-р сарын 21  12:00 цаг       Уран зургийн галерейд

3. “Ulaanbaatar international Day 2019”                               10-р сарын 21-22                   “Шангрилла” зочид буудал

4. “Эрт-эдүгээ-ирээдүйн Улаанбаатар” үзэсгэлэн            10-р сарын  21-29 10:00 цаг   Нийслэлийн Соёлын төв өргөө

5. “Улаанбаатарт үйлдвэрлэв” үйлдвэрлэл

эрхлэгчдийн үзэсгэлэн                                                     10-р сарын 22-29 14.00 цаг      Мишээл Экспо

6. Нийслэлийн 2019 оны  “Шилдэг хороо”, Хэсгийн

ахлагч  нарын “Шилдэг баг”, “Манай хороо-миний

гудамж” аяны шагнал гардуулах ёслол                          10 дугаар сарын 23 Лхагва  11:00 цаг  Монголын Хүүхдийн Ордон

 

7. “Эрүүл мэндээ дээдлэгч өрх, иргэн”-д

шагнал гардуулах ёслол                                                  10-р сарын 23 14:00 цаг           Нийслэлийн Улаанбаатар чуулгын байр

 

8. “Петер пен” мюзикл тоглолт                                     10 дугаар сарын 24,25,26- ны 14:00,

                                                                                       16:00, 29-ний 19:00 цаг                  “Улаанбаатар” чуулгын байр

9. Д.Лувсаншаравын нэрэмжит Хүүхдийн найрал

дууны шилдэг хамтлагуудын нэгдсэн гала тоглолт   10-р сарын 25. 15:00 цаг                 Нийслэлийн Соёлын төв өргөө

10. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч

агентлагуудын дунд зохион байгуулагдах

Улаанбаатар хотын 380 жилийн ойн

нэрэмжит спортын наадам                                           10-р сарын 26, 27  12:00 цаг                НЗДТГ-ын Спорт заал

11. “Хот байгуулалтын түүхэн үйл явц, өнгөрсөн,

одоо, ирээдүй” эрдэм шинжилгээний бага хурал       10 -р сарын 28 10:00 цаг                        BLUE SKY

Цогцолборын Даймонд кристал танхим

12. Мэлхийт хөшөө, Нийслэлийн Сүлдэт хуур,

Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлэх ёслол    10-р сарын 28 12:00 цаг           Турк Монголын найрамдлын цэцэрлэгт хүрээлэн

13. Улаанбаатар хотын 380 жилийн ойд

зориулсан Хүндэтгэлийн концерт                               10 -р сарын 28 14:00-18:00 цаг   Нийслэлийн Соёлын төв өргөө

14. Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд

шагнал GARUDA /Хангарди/ гардуулах ёслол          10-р сарын 28 18:00 цаг                 “Зайсан” хилл

15. Нийслэлийн удирдлагууд ЕБС-иудын ахлах

ангийнханд “Өнөөдөр Нийслэлийн өдөр”

сэдэвт хичээл заана                                                   10-р сарын 29   08:00 цаг                  Сургуулиуд дээр

16. Азийн орнуудад хот, суурин газруудын агаарын

бохирдлын эх хүүхдийн эрүүл мэндэд үзүүлж 

буй нөлөөг бууруулах нь”  хэлэлцүүлгийн нээлт          10-р сарын 29 09:00 цаг            “Туушин” Зочид буудал, “Соёмбо” танхим

17. Улаанбаатар хотын 380 жилийн ойд зориулсан

НИТХ-ын “Хүндэтгэлийн чуулган”                               10-р сарын 29  10:00 цаг            Нийслэлийн “Хангарди” ордны хурлын танхим

18. “Бидний бүтээл сансарт” 38 мянган метрийн

өндөрт бөмбөлөг хөөргөх ёслол                                 10-р сарын 29  11:00 цаг               Д.Сүхбаатарын талбай

19. Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл

үзүүлж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд

цэцэг өргөх, Төрийн далбаа, Улаанбаатарын

туг мандуулах ёслол                                                10-р сарын 29 12:00 цаг                       Д.Сүхбаатарын талбай

20. Улаанбаатар хотын 380 жилийн ойд

зориулсан үндэсний бөхийн барилдаан                 10-р сарын 29 14:00 цаг                         Монгол Бөхийн өргөө