Т.НОМИН-ЭРДЭНЭ БОКСЫН ӨСВӨР ҮЕИЙН АЗИЙН АВАРГА БОЛОВ

Сонирхогчдын боксын 2019 оны өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 9-17-нд АНЭУ-ын Фужайрах хотод боллоо. Сүүлийн өдөр буюу өнөөдөр охидын 57 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны тамирчин Төгсжаргалын Номин-Эрдэнэ алтан медаль хүртэж Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүллээ. Тэрбээр шигшээ тулаанд Казахстаны БНХАУ-ын Лиан Шиньюг 5:0-ээр буулган авснаар өсвөр үеийн Азийн аварга болсон Монголын анхны эмэгтэй тамирчин болов. Өдгөө 16 настай түүний хувьд “Хилчин” спорт хорооны дасгалжуулагч, спортын мастер Э.Еркиний удирдлага дор бэлтгэл сургуулилтаа базаадаг. Манай улсаас 11 боксер Эмиратын рингэнд нударга зөрүүлсэн бөгөөд түүнээс гадна хөвгүүдийн 63 кг-д Чулуунтогтохын Элбэг, охидын 48 кг-д Даваазоригийн Номин-Эрдэнэ нар хүрэл медаль хүртлээ.

Спортын сэтгүүлч Б.Бат