ОУЖБХ-ноос

Жил бүрийн аравдугаар сарын 28-нд Дэлхийн жүдо бөхийн өдөр тохиодог.

Тэгвэл Олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF нь удахгүй болох энэ өдрийг тохиолдуулан бүх жүдоч, бүх жүдо бөхийн клубүүдэд хандан уриалга гаргажээ. Ингэхдээ энэ дэлхийн ирээдүй болсон хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө, тэдэнд цэвэр, ногоон ирээдүйг бэлэглэхийн тулд бүх нийтээрээ хүчээ нэгтгэж "Мод тарих" санаачилгыг дэмжихийг уриалсан байна.

Энэ тухайгаа “Жүдогийнхон бид илүү сайн сайхан дэлхийн төлөө өрсөлддөг. Иймээс хүн бүр дор бүрнээ хичээж, байгаль орчноо хамгаалах талаар залуу үеийнхэнд мэдлэг олгох хэрэгтэй. Үүний тулд бүх жүдоч болон бүх жүдо бөхийн холбоог мод тарихыг уриалж байна” гэжээ.